
Турк Улсын ардын хөгжмийн мастерууд Монголын үзэгчдэд зориулсан шилдэг хөтөлбөрөө толилуулах гэж байна. Тодруулбал, энэ сарын 08, 09-ний өдрүүдэд 19 цагаас Улаанбаатар театрын тайзнаа тоглогдох тус тоглолтоор та бүхэн "Кара Топрак", "Чакал Чокертен Зейбеги" зэрэг Турк улсын бүс нутгуудын ардын уламжлалт өвөрмөц, таатай хөг аялгууг сонсох боломжтой юм.
Сонирхуулахад, Туркийн Айдын аймгийн "Чакал Чокертен Зейбеги" бүжгийн хөгжмийг сонссон цөөвөр чоно хүмүүс рүү дайрдаггүй, өвдөг сөхөрдөг гэх домог байдаг.
Туркийн ардын хөгжмийн мастерууд Монголын тайзнаа тоглоно | ||
Үзсэн: 847 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.