Шууд Chart

Өсвөрийн сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн нээлт боллоо

2014-06-13 13:14:30

Монгол улсын ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг өсвөрийн сургагч багш бэлтгэх үндэсний хөтөлбөрийн нээлт төрийн ордонд боллоо. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж  байгаа тус хөтөлбөр энэ жил дуу хөгжим, сэтгэл судлал, илтгэх урлаг зэрэг 10 гаруй чиглэлээр 333 сургагч багшийг бэлдэх юм.

Хөтөлбөрт хамрагдаж сургагч багш болсон хүүхдүүд олон найз нөхөдтэй болохоос гадна сурсан мэдснээ үе тэнгийн найзууддаа заах эрхтэй болдогоороо давуу талтай гэдгийг зохион байгуулагчид нь онцоллоо. Манай сурвалжлагч Монголын сурагчдын холбооны дэргэдэх Лидер сурагч академийн тэргүүн н.Мандахаас хөтөлбөрийн талаар тодруулсныг одоо хүргэе.

Өсвөрийн сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн нээлт боллоо  
Үзсэн: 2115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй