Шууд Chart

“Хүнсний нэмэлтийн зохистой хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө

2014-06-13 14:27:17

“Хүнсний нэмэлтийн зохистой хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг яг одоо үргэлжилж байна. Хэлэлцүүлгээс хүнсний нэмэлт бодисыг улсын бүртгэлд бүртгэх  зөвлөмжийг гаргах юм.

Дашрамд сонирхуулахад, та бидний өглөөний цай, шөлтэй хоолонд хольж иддэг “талханд” таван төрлийн хүнсний 18 нэмэлт бодис ордог байна. Гэхдээ үүнийг хэмжээнд нь хэрэглэж чадвал та бидний эрүүл мэндэд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Хэрэв заасан хэмжээнээс илүү гарвал элэг, бөөр, ходоодны хямрал үүсгэхээс гадна харшил хорт хавдарын суурийг тавьдаг байна. Эдгээр өвчнөөр өнөөдөр биш алсдаа өвчлөх магадлал өндөр байдаг. Иймээс хүнсний үйлдвэрлэгчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж шошион дээр ямар төрлийн хүнсний нэмэлт орсон талаар тайлбар бичих ёстой гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын байцаагч Ц.Мөнхзаяа анхаарууллаа.

“Хүнсний нэмэлтийн зохистой хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө  
Үзсэн: 1125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй