Шууд Chart

Хөдөлмөрийн хуульд нарийвчилсан зохицуулалт хийнэ

2014-06-13 14:57:56

Гэр бүлийн хариуцлага бүхий ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах заалтыг хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулж өгөх хэрэгтэй гэж албаныхан үзэж байна. Тодруулбал, өвчтэй эцэг эхээ асардаг, эсвэл 0-7 хүртэлх насны хүүхдээ сургуульд цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажлаасаа хоцорсон иргэдийг гэр бүлийн шалтгаанаас нь хамаарч,  ажлаас нь халхыг олон улсад хууль бус үйлдэл гэж үздэг. 

Гэтэл манай улсын хөдөлмөрийн харилцаанд энэ төрлийн зөрчил багагүй илэрч байна. Тухайлбал, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд он гарсаар Гэр бүлийн хариуцлага бүхий ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийг зөрчсөн 50 гаруй гомдол ирсэн гэж тус холбооны хуулийн мэргэжилтэн н.Саранцацралт өнөөдөр болсон хөдөлмөрийн хуулийн хэлэлцүүлгийн үеэр онцлолоо.

Хөдөлмөрийн хуульд нарийвчилсан зохицуулалт хийнэ  
Үзсэн: 1049 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй