Шууд Chart

1959-1987 оны хооронд олон улсын тэмцээнээс Монголын таван хүндийг өргөгч медаль хүртэж байв

2022-04-04 08:00:16

1959-1987 оныг хүртэл Зөвлөлт Холбоот Улсад Бүх холбоотын хүрээнд зохиогддог байсан “Приз Москвы” (“Приз Дружбы”, “Кубок Дружбы”) олон улсын тэмцээнээс Монголын таван хүндийг өргөгч медаль хүртсэн түүхтэй.

Анх Х.Намсрай 1959 онд “Приз Москвы” тэмцээнээс хүрэл медаль, 1971 онд Доны Ростовт “Приз Дружба” нэртэйгээр зохион байгуулагдахад З.Далхжав 60 кг жингийн ангилалд 125 кг-ийг шахаж хүрэл медаль, 1983 онд Одесс хотод Ш.Лхагва гурван хүрэл, Б Энхтайван БНМАУ-ын рекордыг гурван удаа эвдэж 60 кг жинд 115+142,5=257,5 өргөж хоёр хүрэл, 1987 онд 75 кг жинд Ж.Отгонбаяр 135+167,5 = 302,5 кг өргөж, БНМАУ-ын рекордыг хоёр удаа эвдэж гурван хүрэл медаль хүртжээ. ЗХУ задарсанаас хойшхи Кубок Дружбы тэмцээн өмнөх шигээ чанартай тэмцээн байхаа больсон юм.

Отгонбаяр Жадамбын

ОУХМ (1983) Жадамбын Отгонбаяр (1962) 1974 оноос Хоршоолол нийгэмлэг дээр Р.Амгаасэд багшийн удирдлага дор Хүндийн өргөлтөөр хичээллэж 1980 оноос Улсын шигшээ багт Т.Самбуу багшийн удирдлага дор тамирчин, 1991 онд УБДС-ийн Биеийн тамирын ангийг дүүргэж 1996-1999 онд Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байжээ. Тэрбээр 1978 оноос эхлэн Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, улсын аварга шалгаруулах тэмцээн, дотооод болон гадаадад зохион байгуулагдсан тэмцээнүүдээс медалиуд хүртэж улсын рекорд амжилтыг 15 удаа шинэчлэн тогтоожээ.  1983 онд Иркутскийн олон улсын тэмцээн дээр ОУХМ ын нормыг биелүүлж Тавхийн Оюунгэрэлийн 127,5 +170 кг / 297,5 кг байсан дээд амжилтыг 142,5,+170,500 гр 312,5 кг болгож бүтэн 15 кг-аар ахиулсан нь гайхамшиг. 

Зургийн тайлбар: 1.1987 оны Львовын “Найрамдалын цом” (Кубок Дружбы) Олон улсын Хүндийн өргөлтийн тэмцээний баннер, 2-3. Жадамбын Отгонбаяр Хүрэл медаль хүртэж буй агшин, 4-5. Львовын “Найрамдалын цом” –ын диплом, тэмдэг, хүрэл медаль.

Ё.Дамдин, Ж.Төмөрхуяг "Хүндийн өргөлтийн түүх" номноос

Нийтэлсэн: У.Баярсайхан

1959-1987 оны хооронд олон улсын тэмцээнээс Монголын таван хүндийг өргөгч медаль хүртэж байв  
Үзсэн: 772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй