
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа өнөөдөр Монгол Улсад 1994 оноос эхлэн хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхийн хэрэгжилтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Норвегийн Тусламжийн Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Бертил Андерссоныг хүлээн авч уулзлаа. Тус байгууллага нь хөдөөгийн алслагдсан сум орон нутагт сургуулийн дотуур байрны орчныг сайжруулах, хүүхэдтэй ажилладаг багш, ажилчдын хандлагыг өөрчлөх, боловсон хүчнийг чадавхжуулах, хүүхдийн эрхийг орон нутагт сурталчлах зорилгоор 2009-2013 онд “Хүүхдийн эрх, хөгжил 1” төслийг хэрэгжүүлсэн юм. Энэхүү төслийн үргэлжлэл 2014-2018 онд Ховд, Баян-Өлгий аймагт “Хүүхдийн эрх, хөгжил 2” нэртэй үргэлжлэх ба гол түнш хамтрагч байгууллага нь Хүүхдийн төлөө Үндэсний газар байх юм.
Норвегийн тусламжийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 2427 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.