Шууд Chart

"Football for school" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

2022-04-13 12:48:08

“Football for School” хөтөлбөрийг Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Боловсролын Ерөнхий газар хамтран хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Олон улсын хөлбөмбөгийн холбооны Сангийн захирал Францын алдарт хөлбөмбөгчин 1998 оны Дэлхийн аварга Юри Жоркаефф,  БНСУ-ын шигшээ багийн тоглогч асан Ча Бум Кум, түүний хүү БНСУ-ын шигшээ багийн алдарт тоглогч Ча Ду Ри нар гэр бүлийн хамтаар Монгол улсад ажиллаж байна. Мөн Германы эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогч Жулиа Симич Монгол Улсад хүрэлцэн ирсэн.

ОУХБХ-ны сургагч багш Alexandra Gross, Alberto Giacomini, Alexandra Huete, Antonio Buenano нар уригдан ирж удирдан явуулсан сургалтад Монголын хөлбөмбөгийн холбооны сургагч багш нар болон 21 аймаг, 9 дүүргийн багш нар хамрагдлаа. Сургалт энэ сарын 9-11 өдрүүдэд онол, практик хосолсон хэлбэрээр үргэлжилсэн юм.

 2027 он хүртэл хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд олон улсын стандартын талбайг 21 аймаг, 9 дүүрэгт тус бүр 1 буюу нийт 30-ийг байгуулах юм.

Мөн:

-   21 аймагт 42 дасгалжуулагч бэлтгэх,

-   Сургууль бүрийн нэг биеийн тамирын багшийг хөлбөмбөгийн дасгалжуулагч болгон сургах,

-   Хөлбөмбөгийн онлайн хичээлийг аппликейшнаар дамжуулан багш нарт хүргэх,

-   2100  бөмбөгийг сургуулиудад хүргэх,

-   “Хамаг Монгол” сургуулийн хөлбөмбөгийн тэмцээнийг жил бүр зохион байгуулах юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


"Football for school" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ  
Үзсэн: 496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй