
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, самбо бөхийн залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт, ОУХМ, Монгол Улсын начин Шагдарын Зоригтын нэрэмжит аймаг, цэргийн болон залуу 256 бөхийн барилдаан болж, Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн харцага Дамдинсүрэнгийн Пүрэвдорж түрүүллээ.
Үзүүрт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн хурц арслан Мөнхцэнгэлийн Амарсанаа, их шөвөгт Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Н.Намнансүрэн, Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн заан О.Түмэн нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Б.Сэр-Од, И.Мандах нар үлдэв.
Аймгийн харцага Д.Пүрэвдорж түрүүллээ | ||
Үзсэн: 564 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.