Шууд Chart

Энгийн тайван амьдаръя гэвэл...

2022-04-14 11:13:11

Манайхан стресс бухимдалд орсноо тоолгүй явсаар хүнд өвчлөх нь бий. Урт наслахад ген нөлөөлөх боловч 50 хувь нь тухайн хүний зан ааш, явдал мөр нөлөөлнө. Хүн нийгмийн амьтан учраас эерэг, сөрөг бүх төлөв бусдад дамждаг. Иймд өөртөө тавих хяналтаа сайжруулах шаардлагатай.

- Та өөрийн үзэл бодлоо бусдад бүү тулга. Заавал өөрийн зөв болгох гэж зүтгэх хэрэггүй. Ингэх нь өөрт болон өрөөлд уур бухимдалд хүргэдэг.

- Автобус унаа, нийтийн газар бүү маргаж хэрэлд. Таны зөв байлаа ч энэ нь ямар ч үр дүнд хүргэхгүй. Та орилж хашхирснаа өөрийн гэрлэн бүрхүүлээ эвдэнэ.

- Бусдын хэрүүл маргаанд хөндлөнгөөс бүү оролц. Асуудлыг дэвэргэхээс өөр ямар ч сайн зүйл авчрахгүй. Бусдыг хүндэл. Тэр хүний буруу ч байсан хүндэтгэлтэй харьц.

- Ойр дотнын хүмүүсээ өөрийнхөөрөө байлгах, шаардлагадаа нийцүүлэх гэсний хэрэггүй. Энэ нь өөрөө асар их стресс, бухимдал авчирдаг. Хэрүүл маргаан ч тасрахгүй. Гол алдаа асуудлыг нь хамтдаа ярьж дүгнээд л цэглэ.

- Та өөрөөрөө, хиймэл дүр төрхгүй бай. Бусдын имиж, хувцаслалт, зан чанарыг дуурайх гэсний хэрэггүй.

- Заавал өглөө бүр тусгай дасгал хийх шаардлагагүй. Харин та өглөө бүрийг эерэг бодол, инээмсэглэлээр угт. Эцэст нь баярлалаа "уучлаарай" гэдэг үгсийг бүү мартаарай.

Манайхан сүүлийн үед эдгээр үгийг мартчихсан бололтой, хөмсөг зангидсан улс явдаг болж. Үл тоомсорлодог ч байж болно. Харин эдгээр үгэнд гайхамшиг "ид шид" бий шүү "өчүүхэн юманд баярладаггүй хүнийг бурхан томоор шагнадаггүй гэсэн үг бий.


Энгийн тайван амьдаръя гэвэл...  
Үзсэн: 440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй