Шууд Chart

Дорноговь аймгийн Соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдлаа

2022-04-16 10:14:18

Өчигдөр Дорноговь аймгийн Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулж, батламжийг гардууллаа. Энэ үеэр аймгийн Соёл, урлагийн газраас "Соёл урлагаа дээдлэн, дэмжицгээе" аяны нээлтээ Саран хөхөө театрт хийж, аймаг орон нутгийн төрийн байгууллагын удирдлага, соёлын байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Аяны хүрээнд, "Театрт тавьтай морил", "Музейтэй Дорноговь", "Номтой Дорноговь - Сумдын соёлын төвийн өдрүүд зэрэг иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх арга хэмжээнүүдийг хоёр сарын турш зохион байгуулах бөгөөд тус аянд Дорноговь аймгийн Соёл, урлагийн залуучуудын хөгжлийн зөвлөл нэгдэв гэж Соёлын яамнаас мэдээллээ.


Дорноговь аймгийн Соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдлаа  
Үзсэн: 345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй