Шууд Chart

“Далд шидэт ертөнц” үүдээ нээлээ

2022-04-19 17:50:50

Дүрслэх урлагийн академи, Монголын уран зургийн галерей хамтран зохион байгуулж буй ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн ерөнхийлөгч, зураач З.К.Церетелийн “Далд шидэт реализм” үзэсгэлэн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр буюу өнөөдөр Монголын уран зургийн галерейн 3 давхрын үзэсгэлэнгийн танхимд дүрслэх урлагийг шимтэн хүлээн авдаг эрхэм үзэгчдийнхээ өмнө чамин, тансаг бүхнээ дэлгэлээ.

Дэлхийн энх тайван, найрамдлыг аугаа урлагаар нэгтгэн гоо сайхан, уран мэдрэмжийн өнгө зохицлын эрч хүч, хүн төрөлхтний агуу суу билгийг харуулсан бүтээлүүдийг Монгол түмнийхээ мэлмийд хүргэхээр зорьсон нь энэхүү үзэсгэлэнгийн онцлог юм.

.

Уран зургийн галерей


“Далд шидэт ертөнц” үүдээ нээлээ  
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй