
Орчин цагийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 116 жилийн ой, Төв аймгийн Баяндэлгэр сумын 2004 оны 36 дахь төгсөлтийн нэрэмжит аймаг, цэрэг, сумын болон залуу 32 бөхийн барилдаан дээрх суманд боллоо.
Түрүү бөхөөр Төв аймгийн Баянчандмань сумын харъяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр шалгарч, Сүхбаатар аймгийн Наран сумын харъяат, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн харцага Б.Сайнбаяр үзүүрлэлээ.
Их шөвөгт Төв аймгийн Угтаал Цайдам сумын харъяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр, Сүхбаатар аймгийн Асгат сумын харъяат, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Ч.Энхмөнх нар шалгарчээ.
Баяндэлгэр суманд болсон барилдаанд аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүлжээ | ||
Үзсэн: 402 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.