
Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга З.Дэлгэрцэцэг, Мөнгөнморьт сумын Засаг дарга Ц.Батдорж нар хамтын ажиллагааны чиглэлээр гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.
Тус гэрээнд эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллаж, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, урлаг соёлын үйлчилгээгээр сумын иргэдэд үйлчлэх, малын ашиг шимийг нэмэгдүүлэх талд хамтран ажиллах, бэлчээр ашиглалтын талаар тодорхой тусгажээ.
Мөн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг тодорхой болгох, Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр, Баталгаат нийтийн тээврийн болон ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах, худалдаа, ахуй үйлчилгээ, мэдээлэл харилцаа холбоо гэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
Багануур дүүрэг Баяндэлгэр, Мөнгөнморьт сумтай хамтран ажиллана | ||
Үзсэн: 1464 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.