Шууд Chart

Алтан гулдмай хилээр нэвтрүүлэхийг завджээ

2014-06-17 10:10:04

Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн улсын байцаагч нар  энэ сарын 11-ний  өдөр Монгол Улсын хилийг нэвтрэхээр гаалийн хяналтын бүсэд нэвтэрсэн 35-69 ӨМА улсын дугаартай фургон маркын авто машинд хяналт шалгалт хийсэн байна.

Монгол Улсын иргэн Б уг фургон маркын авто машины эд ангид 800 орчим сая төгрөгийн үнийн дүн бүхий нийт 6.890 кг алтан гулдмайг нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж таслан зогсоосон байна.
 
Уг гэмт хэргийн шинж чанартай үйлдэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулж Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэн өгөөд байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Алтан гулдмай хилээр нэвтрүүлэхийг завджээ  
Үзсэн: 2310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй