
ОХУ-ын Буриад Улсын 200-аад хүний бүрэлдэхүүнтэй өргөн баг Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн тусгай автобусаар Кыргызстаны нэрийн өмнөөс барилдаж буй нутгийн бөх, манайхны эчнээ танил Арсалан Будажаповыг дэмжихээр манай оронд иржээ.
Энэхүү үйл ажиллагааг Буриадын бөхийн холбооноос зохион байгуулсан байна.
2019 оноос Кыргызстан нэрийн өмнөөс барилдаж буй Арсалан хоёр жилийн өмнө Шинэ Делид болсон Азийн аваргад 79 кг-ын жинд түрүүлж байв.
Тэгвэл Улаанбаатарт хошой аварга болох төлөвлөгөөтэй ирсэн ч тэрбээр түрүүлж чадаагүй бөгөөд хагас шигшээд Энэтхэгийн Бальян Гоуравт 5:8-аар ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркменистаны Гурбанмырат Овезбердиевийг ялж нутагт нэгтнүүдээ баярлуулав.
Буриадууд нутгийн хүүгээ дэмжихээр Улаанбаатарт өргөн бүрэлдэхүүнтэй иржээ | ||
Үзсэн: 922 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.