Бүртгэгдэж байгаа нийт гэмт хэргийн дийлэнх нь зам тээвэр ослын хэрэг, танхайн гэмт хэргүүд байгаа гэнэ. Иргэд архи согтууруулах ундааг ихээр хэрэглэсний улмаас эдгээр гэмт хэрэг гарах болсон аж. Осол болон согтуурснаас золгүй байдлаар амь насаа алдах тохиолдол ихсээд байгаа талаар холбогдох албаныхан онцоллоо. Ялангуяа орон нутагт баяр наадам үргэлжилж байгаа энэ өдрүүдэд иргэд анхаарал болгоомжтой байж, согтуугаар замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтан Төгсбаяр сануулж байна.
| Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна | ||
| Үзсэн: 989 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.