Шууд Chart

Говь-Алтай аймагт 1500 сурагч бий биелгээ биеллээ

2022-04-29 15:57:08

ЮНЕСКО-гийн шийдвэр ёсоор 1982 оноос эхлэн дэлхийн улс орнууд Бүжгийн өдрийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр тэмдэглэдэг түүхтэй.

Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын баатар М.Жанчивын талбайд Ерөнхий боловсролын сургуулийн 1500 орчим сурагч бий биелгээ биеллээ.

Уг арга хэмжээг Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газар, Ардын дуу бүжгийн “Алтай чуулга”, Боловсрол шинжлэх ухааны газар, Зурагчдын холбоо хамтран зохион байгууллаа.

Энэ арга хэмжээнд Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын хамт олон хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүллээ гэж Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 


Говь-Алтай аймагт 1500 сурагч бий биелгээ биеллээ  
Үзсэн: 570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй