Шууд Chart

“Үндэсний бичиг үсгийн баяр-2022”-ыг “Үндэсний бичиг үсэг - Монгол соёлын үнэт өв” уриа дор зохион байгууллаа

2022-05-02 12:36:33

Энэ хүрээнд Соёлын яам жил бүр уламжлал болгон үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, бичиг үсэг, ном судар бүтээдэг эд өлгийн түүхийг сурталчлан таниулж, уламжлан өвлүүлэх талаар олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж, хүүхэд залуучуудад үндэсний бичгээ сурах хүсэл сонирхол төрүүлэх, эрмэлзэлд нь дэмжлэг үзүүлэх зэргээр өргөн олонд хүртээлтэй ажил өрнүүлэн ажиллаж байна.

Өчигдөр Соёлын яамнаас “Үндэсний бичиг үсгийн баяр-2022”-ыг “Үндэсний бичиг үсэг - Монгол соёлын үнэт өв” уриа дор зохион байгуулж нээлтийн арга хэмжээг Монголын үндэсний номын сангийн гадна талбайд нээн эхлүүллээ.

Тус арга хэмжээний нээлтэд Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга доктор, профессор С.Дулам,Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо болон Шинжлэх ухааны академи, МУИС, МУБИС-ийн багш, эрдэмтэд, Монголын Үндэсний номын сан, Улсын драмын эрдмийн театрын хамт олон, үсэг бичгээ эрхэмлэн дээдлэгч иргэдийн төлөөлөл оролцлоо гэж Соёлын яамнаас мэдээллээ.


“Үндэсний бичиг үсгийн баяр-2022”-ыг “Үндэсний бичиг үсэг - Монгол соёлын үнэт өв” уриа дор зохион байгууллаа  
Үзсэн: 2008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй