
Соёлын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Залуучуудын хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай” А/106 дугаар тушаалаар байгуулагдсан
Тус зөвлөл шинэчлэгдэн байгуулагдсанаас хойш Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын Ерөнхий газар, Монголын залуучуудын холбоотой хамтран хэрэгжүүлж буй “New story” хүүхэд, залуучуудын хөгжлийн хөтөлбөрт нэгдэн, зүүн болон говийн бүсийн 8 аймагт Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлөө байгуулан ажиллаж байгаа бөгөөд эхний хагас жилд багтаан 21 аймаг, нийслэл, 9 дүүрэгт салбар зөвлөлөө байгуулахаар төлөвлөж байна.
Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл нь дэргэдээ соёл, урлагийн 14 салбарт Залуучуудын хөгжлийн зөвлөлтэй ба 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр салбар зөвлөлүүдтэйгээ уулзалт зохион байгуулж, салбарын залуучуудын хөгжлийн асуудлаар санал солилцож, хамтран ажиллана гэж Соёлын яамнаас мэдээллээ.
Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл хуралдлаа | ||
Үзсэн: 514 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.