Шууд Chart

Чадваргүй эмч баяртай болжээ

2014-06-18 11:26:14

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн санаачилгаар Анагаах ухааны боловсрол олгох сургуулиудын төгсөлтийн шалгалт болон эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын сорилын санг 10 000 болгон нэмжээ. Энэхүү өөрчлөлт өнгөрсөн онд хийгдэх ёстой байсан ч төгсөгчид хугацааны хувьд давчуу гэсэн шалтгаанаар хойшлуулсан байна. 

2014 онд Анагаах ухааны боловсрол олгох сургуулиудын төгсөлт, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн 1742 төгсөгч ерөнхий мэргэжлийн эмч, эм зүйч, хүүхдийн эмч, нүүр ам судлалын эмч, уламжлалт анагаах ухааны эмч, уламжлалт анагаах ухааны сувилагч, уламжлалт анагаах ухааны бага эмч, сувилагч, эх баригч, эм найруулагч гэсэн арван чиглэлээр шалгалт өгчээ.

Шалгалтад АШУҮИС, АШУҮИС-Сувилахуйн сургууль, “Ач” АУДС, Этүгэн ДС, Энэрэл АУК, Оточ Манарамба ДС, Шинэ анагаах ДС, Монос ДС, Улаанбаатар ИС оролцсон байна.

 Шалгалт өгсөн нийт төгсөгчөөс 920 буюу 52.81 хувь нь тэнцсэн бол ерөнхий мэргэжлийн эмчийн сорилд 538 хүн орсон ч ердөө гучин төгсөгч тэнцжээ. Энэ нь бодлогын хүрээнд чадваргүй эмч мэргэжилтэн эрүүл мэндийн салбарт ажиллах эрхгүй гэдгийг бататгаж өгөөд зогсохгүй их, дээд сургуулиудад сургалтын чанартаа анхаарах хэрэгтэйг сануулсан явдал боллоо.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Чадваргүй эмч баяртай болжээ   
Үзсэн: 1626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.37.xxx [182.160.37.xxx] 2014-06-18 14:14
Сургалтын чанарт ЭМЯ анхаарч эхлээ юу, сайхан мэдээ байнаа

Бидэнтэй нэгдээрэй