Шууд Chart

Манай архитекторууд Сингапурын туршлагыг судлаж байна

2014-06-18 13:25:19

Сингапур улсын хотууд хүн амьдрах хамгийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан гэж дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг. Энэ нь хотын зөв төлөвлөлт, сайн засаглалтай холбоотой гэж Сингапурын парламентийн гишүүн, “Амьдрах таатай хотууд” төвийн хүндэт зөвлөх Ма Бау Тан хэллээ.

Өнөөдөр болж байгаа “Хот төлөвлөлт ба Сингапур улсын туршлага” сэдэвт семинарт Барилга хот байгуулалтын яамны мэргэжилтнүүд, 21 аймгийн архитекторууд оролцож байна.
 
Манай улсын хүн амын 70 орчим хувь нь хот сууринд амьдардаг. Гэвч хүн амын цэвэр усан хангамжаас эхлээд амьдрах таатай орчин төдийлөн бүрдээгүй. Тиймээс аймгийн төвүүдээ Сингапурын жишгээр хөгжүүлэх боломжийг судлаж байгаагаа БХБ-ын сайд Ц.Баярсайхан хэлсэн. Тийм боломж байгаа гэдгийг Монгол Улсаас Сингапур улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа хэллээ. Ингээд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хэлсэн үгийг сонсгоё.

Манай архитекторууд Сингапурын туршлагыг судлаж байна  
Үзсэн: 867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй