Шууд Chart

Татвараа төлөөгүй бол энэ сарын 24-нөөс хойш замын хөдөлгөөнд оролцох эрхгүй

2014-06-18 14:27:13

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийг шалгах хяналтын үзлэг, шалгалт зургаадугаар сарын 10-наас эхлэн 24-нийг дуустал үргэлжилж байна.  Авто тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, шалгалтыг нийслэлийн Татварын газар, нийслэлийн Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын банктай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хяналтын үзлэг, шалгалтын татвар хураалтыг нэгдсэн байдлаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Дүнжингарав" худалдааны төвийн байранд төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээ нээж зохион байгуулж байгаа юм.

Тээврийн хэрэгслийн татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй иргэдийг Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дугаар зүйлд заасны дагуу 5000-25 000 төгрөгөөр торгох юм байна. Зургаадугаар сарын 24-нөөс хойш тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй тохиолдолд жолооч та замын хөдөлгөөнд оролцох боломжгүй.  
 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Татвараа төлөөгүй бол энэ сарын 24-нөөс хойш замын хөдөлгөөнд оролцох эрхгүй  
Үзсэн: 2283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-18 18:41
Ядууст их дээрэлхэх юм.Дээрээ юу болоод байгааг эхлээд ойлгочихооч замын цагдаа нараа.
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-18 18:41
Ядууст их дээрэлхэх юм.Дээрээ юу болоод байгааг эхлээд ойлгочихооч замын цагдаа нараа.

Бидэнтэй нэгдээрэй