
Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийг “Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэжлээр төгссөн төгсөгчдийг албан тушаалд томилж, цагдаагийн тангараг өргүүлэх ёслол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Цагдаагийн алдар” цогцолборт боллоо. Энэ үеэр цагдаагийн хүрээний болон Хууль сахиулахын их сургууль төгсөгчдийн ёслолын жагсаал болж, Монгол Улсын цагдаагийн байгууллагын туг залж, төгсөгчдийг төв орон нутгийн цагдаагийн газар хэлтэст томилох тухай ЦЕГ-ын даргын тушаалыг уншиж танилцуулсан юм.
Ёслолын үйл ажиллагаанд ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар С.Баатаржав, дэд дарга, дэд комиссар Ж.Ганбаатар, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, туслах комиссар Ж.Амгалан, Улаанбаатар цагдаагийн хүрээний дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар болон ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд, хүндэт зочид, ахмадууд, шинээр томилогдож байгаа алба хаагчдын эцэг эх, үр хүүхдүүд оролцлоо.
Цагдаагийн алба 220 шинэхэн төгсөгчөөр эгнээгээ өргөтгөлөө | ||
Үзсэн: 1502 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.