
Яармагийн гүүрнээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2014 оны зургаадугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Яармагийн гүүрээс "Вива сити"-гийн зүүн урд тал хүртэлх 600 метр авто замын урд талын урсгалыг нэг сарын турш хаахаар боллоо. Зам хаалттай үед хойд талын урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгож, тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Дээрх замыг хааж, далангийн дүүргэлт болон хатуу ухмалын ажил, гадаргуун ус зайлуулах төмөр бетон хоолойн ажил хийх юм.
Яармагийн гүүрээс "Вива сити" хүртэл зам хаана | ||
Үзсэн: 1443 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.