Шууд Chart

Нийслэлийн цэцгэн гоёлд 500 сая төгрөг зарцуулж байна

2014-06-19 09:31:08

Өнгөрсөн жил нийслэлчүүдийн сэтгэлд нийцсэн нэг наст цэцэг суулгах ажил энэ жил үргэлжилж байна.  Эх орны хөрсөнд үрслүүлж, ургуулсан гоёмсог нэг наст цэцгийг Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө зэрэг гол гудамжуудад суулгаж байгаа юм. Мөн 22-ын товчоо, Долоон буудал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу захын гудамжуудад нэг наст цэцгийг суулгана.  Энэ жил цэцэгжүүлэлтэд нийслэлийн төсвөөс нийт 500 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд арчлалт, хамгаалалтыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Нийслэлийн цэцгэн гоёлд 500 сая төгрөг зарцуулж байна  
Үзсэн: 1299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй