
1498 - Португалийн нэрт аялагч Васко де Гама Энэтхэг хүрэх усан замыг нээж одоогийн Калькут хотод хүрчээ.
1570 - Газар зүйч Абрахам Ортелиус газрын зураг зохион бүтээсэн нь орчин үеийн газрын зургийг анх удаа бүтээсэн хэрэг болсон юм.
1609 - Английн суут зохиолч Уиллиам Шекспирийн алдарт уянгын шүлгийн түүвэр хэвлэгдэв.
1813 - Наполеон Бонапартаар удирдуулсан Францын цэргүүд Германы Саксони мужийн ойролцоо Орос болон Пруссийн армитай тулалдаж эхлэв. Энэ тулаан француудын ялалтаар өндөрлөсөн билээ.
1873 - Загвар зохион бүтээгч Леви Страусс, Жейкоб Дейвис нар зэс товчтой цэнхэр жинсэндээ зохиогчийн эрх авчээ.
1875 - Олон улсын жин хэмжилтийн системийг метрийн системд шилжүүлэх "Метрийн Конвенц"-д дэлхийн 17 улс нэгдэн оров.
1882 - Германы эзэнт гүрэн, Австри-Унгарын эзэнт гүрэн, Италийн хаант улсын хооронд гурвалсан холбоо байгуулагдав.
1883 - Индонезод орших Кракатау галт уул дэлбэрч 36 мянган хүн амиа алджээ.
1891 - Нэрт зохион бүтээгч Томас Эдисон олон нийтэд дүрс үзүүлэх зориулалттай дэлгэц зохион бүтээж үүнийгээ кинетоскоп гэж нэрлэв.
1932 - Нэрт нисгэгч Амелиа Эрхардт Канадын Ньюфаундленд мужаас дэлхийг тойрох аяллаа эхлүүлжээ. Дараа өдөр нь Ирландад газардсанаар Атлантын далайг нисч туулсан анхны эмэгтэй болсон билээ.
1964 - Нэрт химич Роберт Вүүдроу Уильсон, Арно Пензиас нар космик туяаг нээж онол дэвшүүлэв.
1989 - БНХАУ-ын Бээжин хотын Таньаньмений талбайд болсон ардчиллын жагсаалыг дарах шийдвэрийг БНХАУ-ын Засгийн газар гаргажээ.
2012 - Италийн хойд хэсэгт 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлж 27 хүн амиа алдан, 50 хүн бэртэж, гэмтжээ.
2013 - АНУ-ын Оклахома хотын Моор дүүрэгт маш хүчтэй шуурганы улмаас 24 хүн амиа алдан, 377 гаруй хүн гэмтэж, бэртжээ.
Мэндэлсэн алдартнууд
1799 - Францын нэрт зохиолч Оноре де Бальзак
1818 - "Уельс Фарго", "Американ Экспресс" компанийг үндэслэгч Уиллиам Фарго
1925 - Оросын "Ту-144" онгоцыг зохион бүтээгч Алексей Туполев
1992 - "Хаадын Тоглоом" цувралын од, жүжигчин Жек Глийсон
Энэ өдөр дэлхийн түүхэнд /5 сарын 20/ | ||
Үзсэн: 899 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.