
Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүдийн ХҮ, охидын ХII, сонгомол барилдааны ХIҮ дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн 2013 оны долдугаар сарын 25-28-нд “Буянт Ухаа” спортын цогцолборт зохион байгуулагдна. Тэмцээнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Йемен, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Энэтхэг, Япон гэсэн 14 орны өсвөрийн бөхчүүд өрсөлдөнө. Тэмцээнийг удирдахаар Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Японы Томиаки Фукуда, товчооны гишүүн, ОХУ-ын Наталья Ярыгина нар, техникийн зааварлагчаар БНСУ-ын Ким Ик-Жонг, Японы Сайто нар мөн ирж байна . Түүнчлэн Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Раж Сингх иржээ. Энэ удаагийн тэмцээний бэлгэ тэмдгээр говийн нэн ховор амьтан Мазаалайг сонгосон нь учиртай. Ганцхан манай улсад амьдардаг, устан үгүй болох дээрээ тулсан мазаалайг Үндэсний бахархалт амьтан болгох санаачлагыг Монголын чөлөөт бөхийн холбоо дэмжин ажилласан байна.
Д.Дагвадоржийн хэвлэлийн хурал Лхагва гарагт болно | ||
Үзсэн: 1609 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.