
Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга “Худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах” тухай А/505 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар авто замын дагуу байрлах худалдаа, үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна.
Цагийн хуваарийн өөрчлөлтөд авто зам дагуу байрлах худалдаа, үйлчилгээний газарт томоохон зах, худалдааны төвүүд, нүүрс, түлээ, мод барилгын материал зардаг иргэд, аж ахуйн нэгж байгууллага, авто машин, техникийн худалдаа, засвар үйлчилгээний газрууд орж байгаа юм.
Энэ зохицуулалт нь нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэл саатлыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж албаныхан үзэж байна.
Зам дагуух үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг өөрчиллөө | ||
Үзсэн: 1628 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.