Шууд Chart

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татлаа

2014-06-19 11:25:30

Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжийн тухайн жилд төлсөн албан татварын 90 хувийг буцаан олгохоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар Улсын Их Хуралд 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн.

Хуулийн төслийг хэлэлцүүлэх явцад Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар байнгын хорооны зарим гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргасан. Засгийн газраас Төсвийн байнгын хорооноос гаргасан саналыг тусгасны үндсэн дээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дахин боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэж, буцаан татахаар боллоо
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татлаа   
Үзсэн: 1390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй