Шууд Chart

Канадын Байгалийн баялгийн сайдын Парламентын нарийн бичгийн дарга Ивон Жонстой уулзав

2022-06-15 15:12:49

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Канадын Байгалийн баялгийн сайдын Парламентын нарийн бичгийн дарга Ивонн Жонстой уулзаж, хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар санал солилцов.
 
Уулзалтын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Канадын Экспортыг Хөгжүүлэх Байгууллага болон CIBC банк санхүүжүүлсэн, дэлхийд томоохонд тооцогдох Оюу Толгой зэс-алтны уурхайн ил уурхайн үйл ажиллагаа жигдэрч, далд уурхайн олборлолт ирэх 2023 оноос эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто хоорондын хэлэлцээ үргэлжилж, харилцан ойлголцолд хүрч, төслийг цаашид үргэлжлүүлэх талаар талууд хүчин чармайлт гаргаж байгаа”-г тэмдэглэв.
 
Канад Улс нь манай улсын “Гуравдагч хөрш” бөгөөд Монгол Улсын уул уурхайн салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнгөрсөн 30 жилд гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 хувийг уул уурхайн хайгуул, олборлолт, газрын тосны салбар эзэлж буй бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 26 хувь буюу дөрвөн доллар тутмын нэг нь Канад Улсаас орсон байдаг гэж УУХҮЯ-наас мэдээллээ. 

Канадын Байгалийн баялгийн сайдын Парламентын нарийн бичгийн дарга Ивон Жонстой уулзав  
Үзсэн: 441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
OYUN [127.0.0.xxx] 10 цаг 37 минутын өмнө
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

Бидэнтэй нэгдээрэй