
Тархины саа, саажилттай хүүхдүүдэд хийгддэг мэдрэлийн Ризотомия хагалгааг Монгол Улсад нутагшуулах, энэхүү хагалгааг хамтран хийх асуудлаар санал солилцох цахим уулзалт өнөөдөр боллоо.

Уулзалтад АНУ-ын Техасын Их сургуулийн хүүхдийн мэс засалч дэд профессор Моханти Аарон, мөн тус сургуулийн профессор П.Энхбаатар, ЭМЯ Лавлагаа шатны тусламжийн хэлтсийн дарга Навчаа, сайдын зөвлөх О.Батбаяр, УНТЭ ,ШУГТЭ, ЭХЭМҮТ, ЭМХТ удирдлага ба мэдрэлийн мэс засалч эмч нар оролцлоо. Дээрх хагалгааг Монгол Улсад ойрын үед нутагшуулах юм.
Тархины саа, саажилттай хүүхдүүдэд хийгддэг мэдрэлийн Ризотомия хагалгааг Монголд нутагшуулах асуудлаар санал солилцлоо | ||
Үзсэн: 1191 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.