
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан төсөл арга хэмжээний жагсаалтад тусгагдсан “Цахилгаан суудлын автомашин угсрах ажил”-ын гэрээний дагуу угсарч гүйцэтгэсэн таван ширхэг цахилгаан суудлын машиныг “Монгол наадам” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгөх арга хэмжээ 11.00 цагаас “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-т болно.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдан хүлээлгэн өгөх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Эдгээр цахилгаан машинууд нь наадмын үеэр хүй Долоон худагт үйлчлэх бөгөөд наадмын дараа хоёр ширхэг машиныг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГазарт шилжүүлэн өгөхөөр төлөвлөсөн байна.
Наадмаар цахилгаан машинууд үйлчилнэ | ||
Үзсэн: 1859 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.