Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2022-07-05 15:47:44

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журмыг баталлаа.

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд 2022 оны зургадугаар сарын 30-нд Улаанбаатар Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, холбогдох үүрэг чиглэл өгсний дагуу зам барилгын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц болон газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний талаар танилцууллаа. Газрын тос дамжуулах хоолойн тос дамжуулах трассын дагуу инженер геологийн судалгаа хийх, дамжуулах хоолойн нарийвчилсан зураг, төсөл боловсруулахыг Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болголоо. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилчдыг сургаж бэлтгэхэд шаардагдах санхүүжилтийн асуудлыг судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.


Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ  
Үзсэн: 9775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй