Шууд Chart

“Монгол бахархал-Их хааны өлгий нутгаар” гэрэл зургийн үзэсгэлэнд 60 гаруй бүтээл дэлгэгдэнэ

2022-07-08 09:25:00

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд “Монгол бахархал-Их хааны өлгий нутгаар” гэрэл зургийн үзэсгэлэн нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд "Гэрэл зургийн нэгдсэн холбоо"-ны гишүүдийн 60 гаруй бүтээлээс бүрджээ.

Тус үзэсгэлэнд Суут богд эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн түүхэн газар нутгийг тольдсон, Бурхан Халдун уул, Дэлүүн болдог, Гурван нуур, Балжийн арал, Хар тугийн овоо, Түнхлэг гол, Зээрэн хавцал, Бодончарын өвсөн эмбүүл, Хөхүүрийн хөндий, Хорхонаг Жибур зэрэг түүхэн дурсгалт 30-аад газар орны гэрэл зургууд багтсан байна.

Үзэсгэлэн 2022 оны 07 дугаар сарын 09-нөөс 12-нд Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнд дэлгэгдэж, наадамчин олны хүртээл болно.

Эх сурвалж: enaadam.mn


“Монгол бахархал-Их хааны өлгий нутгаар” гэрэл зургийн үзэсгэлэнд 60 гаруй бүтээл дэлгэгдэнэ  
Үзсэн: 598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй