
Тулгар төр байгуулагдсаны 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жил, Монгол улсад орчин үеийн дүрслэх урлагийн салбар байгуулагдсан буюу Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойн хүрээнд "Монгол хүн, Монгол ирээдүй, Монгол бахархал" уриан дор “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” уран зургийн үзэсгэлэн 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.
Тус үзэсгэлэн нь Монгол орны түүх соёл, аж байдал, зан заншил, үзэсгэлэнт байгаль, түүний дахин давтагдашгүй дүр төрхийг өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дор уран бүтээлчийн сэтгэл оюун өнгө дүрслэлээр урлагийн гайхамшигт бүтээл болгон хувиргасан дүрслэх урлагийн уран бүтээлүүдийг олон нийт, наадамчин олон, гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд дэлгэн үзүүлж байна.
Үзэсгэлэнд уран зураг, уран баримал, монгол зураг, зураасан зураг, Чимэглэх урлагийн 90 гаруй бүтээлүүд дэлгэгджээ. Үзэсгэлэн 2022 оны 07 дугаар сарын 08-16-ны хооронд үргэлжлэх бөгөөд үзэсгэлэнг МУЭ-ийн Арт галерейн үзэсгэлэнгийн танхимаас үзэж сонирхох боломжтой юм.


“Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна | ||
Үзсэн: 801 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.