
Монголын марафонч Б.Сэр-Одыг олон улсын мэдээллээр онцолсоор байна. Тэрбээр 2003 оноос олимп болон ДАШТ-д оролцох эрхийн норматив болох хатуу болзлыг биелүүлэн оролцож байгаа билээ.
Энэ жил 40 нас хүрч буй түүний хувьд өчигдөр болсон олон улсын марафонд 26 дугаар байранд орсон.
АНУ-ын Орегин мужийн Южин хотод болж буй тус хөнгөн атлетикийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин марафоны төрөлд эрхээ авсан билээ. Өнөөдөр эмэгтэй марафонд Б.Мөнхзаяа уралдана.
Энэ сарын 15-нд эхэлсэн тус тэмцээнийг спортын хатан хэмээн нэрлэдэг бөгөөд 18 дахь удаагийн хөнгөн атлетикийн ДАШТ-д 192 орны 1928 тамирчин эрхээ аван оролцож байна.
Монголын марафонч Б.Сэр-Одыг олон улсын мэдээллээр онцолсоор байна | ||
Үзсэн: 536 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.