Шууд Chart

Туршилтаар ажиллуулах нэрээр дипломыг нь хураах бүдүүлэг үйлдэл

2014-06-24 14:42:08

Туршилтаар ажлуулах нэрээр иргэдийн диплом, иргэний үнэмлэх, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрийг хураан авч байгаа нь хүний эрхэнд халдсан бүдүүлэг үйлдэл гэж хүний эрхийн мэргэжилтнүүд тодорхойллоо. Ийм гомдолтой иргэдийн мэдээлэл Хүний эрхийн үндэсний комисст ирдэг нийт гомдолын хоёрдугаарт жагсаж байна.

Энэ асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссын Хэлтсийн дарга Б.Батаагаас тодруулсан юм.  Тэрээр хэлэхдээ “Аж ахуйн нэгж байгууллагууд тухайн ажилтанд хувийн арга хэмжээ авч байгаа энэ байдал цаашид үргэлжилсээр байх юм бол хүний эрх олон талаар зөрчигдсөн хэвээр байна. Иймээс ажил олгогчийн ойлголт хандлагыг өөрчлөх шаардлага байна” гэлээ.
 

Туршилтаар ажиллуулах нэрээр дипломыг нь хураах бүдүүлэг үйлдэл   
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй