
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг тэргүүтэй удирдлагууд Энэтхэг улсын Ченнай хотноо болох Дэлхийн шатрын 44-р Олимпиадад оролцох шигшээ баг тамирчид болон холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзахын ялдамд баг тамирчдадаа хандан Монгол хүний оюуны чадавхийг харуулж, өсвөр залуу шинэ үеийнхнээ манлайлан, дэлхийн түвшинд Монгол улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, спортын өндөр амжилт үзүүлэхийг хүслээ.
МҮОХ-ны зүгээс Дэлхийн шатрын Олимпиадад оролцох шигшээ багийн ёслолын хувцсыг үйлдвэрлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, бэлэг дурсгалын зүйлс гардуулсан бөгөөд ОУОХ-ны гишүүний хувьд Дэлхийн шатрын холбооны ээлжит сонгууль, Дэлхийн 44-р шатрын Олимпиадад оролцогч баг тамирчид, Дэлхийн болон Азийн шатрын холбооны удирдлагуудад амжилт хүсэж буйг уламжлахыг хүсэв.
Дэлхийн шатрын холбооны “Бид нэг бүл” уриатай зохион байгуулагдах шатрын 44-р олимпиад 2022 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд болох ба нээлттэй төрөлд түүхэндээ хамгийн олон буюу 189 баг оролцохоор бүртгүүлсэн бол эмэгтэйчүүдийн хэсэгт 162 баг бүртгүүлжээ.
Дэлхийн шатрын олимпиадад оролцох баг тамирчдыг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 617 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.