Шууд Chart

Улаанбаатар хотын хөрсний бохирдлын хэмжээ ихэссээр байна

2013-07-23 12:53:58

Нийслэлийн хөрсний бохирдол байх ёстой хэмжээнээсээ найм дахин их байгааг энэ сарын 21,22-ны өдрүүдэд НМХГ-ын хийсэн судалгаагаар батлагджээ.Иргэдийн аялал зугаалга,хөдөлгөөнийг дагаж зам дагуу хуушуур, айраг, сүү тараг, жимс зарсан иргэд олон байдаг аж.

Замын сул шороо, авто машинаас гарах хортой утаан дунд худалдаа хийж байгаа нь ард иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Учир нь Хар тугалга, Хорм, Никль агуулсан хүнд металл, нян багтериуд уг зарж байгаа хүнсэнд шингэсэн байдаг ажээ.

 Энэхүү шалгалт маргааш буюу  24-нд Сонгино хайрхан дүүрэгт үргэлжлэх юм байна.

Улаанбаатар хотын хөрсний бохирдлын хэмжээ ихэссээр байна  
Үзсэн: 2090 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй