Шууд Chart

“Трио” монголын уран сайхны кино Варшавын кино наадамд уригдлаа

2022-07-26 10:42:30

Дэлхийн А зэрэглэлд тооцогддог Варшавын кино наадмын чансаа  Канн, Венец, Берлин, Локарно, Сан Себастиан, Карлови Вари, Токио, Москва, Монтреал, Гоа, Таллин, Шанхай, Каир, Мар Дел Плататай зэрэгцдэг төдийгүй “Кино продюсерүүдийн олон улсын холбоо”-ны элит наадамд албан ёсоор тооцогддог аж.

“Трио” кино Варшавын олон улсын кино наадамд танилцуулагдахаар сонгогдсон Монголын хамгийн анхны уран бүтээл болж байгаа төдийгүй дэлхийн шилдэг уран бүтээлчидтэй нэг тайзан дээр өрсөлдөхөөр шалгарч, уг киноны найруулагч Д.Баттөмөрийг Варшавын олон улсын кино наадам албан ёсоор урьжээ. Энэхүү олон улсын кино наадам уран бүтээлийг Оскарын шагнал авахаас өмнө нь олон нийтэд танилцуулж, кино найруулагчийг нь Каннд шалгарахаас өмнө дэлхийд өргөмжлөх зорилготой ажээ.

“Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэдэг хүчтэй мессежийг дэлхийд өгөх зорилготой “Трио” уран бүтээл дауны синдромоор дамжуулан монгол, монголизм, монголойд зэрэг үгсийг зүй бусаар олон улсад хэрэглэж буй бүдүүлэг байдлыг халах,  Монгол ёс, уламжлалыг дэлхий нийтэд таниулах, түүгээр дамжуулан Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг дэлхийд сурталчлах, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, дэлхий даяар тэгш хүртээмжтэй нийгмийн цогцлоохын тулд олон улсад зөв ойлголт өгөх, цаашилбал Монгол үндэстний ижилсэл ба ялгарлыг дэлхийд таниулах зорилтот уран бүтээл юм байна.


“Трио” монголын уран сайхны кино Варшавын кино наадамд уригдлаа  
Үзсэн: 2018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-01-02 06:32
Гадаадад ажиллаж амьдардаг Монгол иргэний хувьд нэг зүйлийг энд онцлон дурдмаар байна. "Трио" уран сайхны кино ёстой таалагдсангүй. Дауны синдромыг монголойд гэж барууны анагаах ухаанд саяхныг хүртэл нэрлэдэг байсан. Бид энийгээ батлаад өгөх шиг боллоо. Монголчуудыг их муухай, бүдүүлэг, хүй нэгдлийн үеэр дэлхийд сурталчилж таниулахаа энэ манай урлаг соёлынхон одоо болиочээ. Арай өөр өнцгөөр харуулахыг зорь л доо. Бид чинь тийм хүмүүс биш шүү дээ. Дэлхийн хэмжээнд эн зэрэгцсэн авъяастай Монголчууд зөндөө байна. Ийм балай юмаа одоо болиочээ!!!! Гадныхан яахав байнга сонин хачин зүйлийг хайж эрэлхийлдэг болохоор Варшавын кино наадамд уриа биз. Харин бид нар ингэж өөрсдийгөө дэлхийд таниулж, сурталчилахаа больё тэгэх үү Монголчуудаа. Би иргэн хүний хувьд, хувь хүний хувьд энэ талаар хаана хандах вэ? Туслаач! Монголыг ингэж сурталчилахаа боль!!! Энэ чинь гадаадад амьдарч сурч байгаа Монгол иргэдэд асар сөргөөр нөлөөлөөд байна!!!! Ойлгож байна уу? Тэнэгүүд минь!!!!

Бидэнтэй нэгдээрэй