Шууд Chart

Орон нутгийн зам засварын ажил удаашралтай байна

2013-07-23 13:16:27

 

 Нийслэлтэй холбох зургаан аймгийн хатуу хучилттай замын ажил удааширч байна.
Тухайлбал, наадмаас өмнө ашиглалтанд орох байсан Баянхонгорын замын ажлыг дуусгахад ахин 10 хоног шаардлагатай болжээ. Уг замын 97,8 хувийг гүйцэтгээд байгаа аж.
   Арвайхээр Баянхонгор чиглэлийн 57 км замын ажил дууссан бөгөөд улсын комисс хүлээж авах үлдээд  байгаа юм байна.
   Хөвсгөлийн зам 15,7 хувьтай, хөрс хуулалтын ажил хийж байгаа бол Дундговь,Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбох 400 км зам 24,9 хувийн гүйцэтгэлтэй байна.
   Дорноговь аймгийн төв, Замын-Үүдийг нийслэлтэй холбох замын ажил  69,8 хувьтай явагдаж байгаа юм.
 
Харин он дамжин тавьж байгаа Дорнодын замын гүйцэтгэл 33,3 хувьтай  байна. Үүнээс 143 км зам тавих ажлын  санхүүжилт саатаад байгаа ажээ.Дорнодын чиглэлд тавьж байгаа 143 км энэ замд 8,8 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэсэн тооцоо байгаа боловч 1,3 тэрбум төгрөгний ажил хийсэн гэсэн мэдээлэл байдаг. Тиймээс тус замын ажлын гүйцэтгэлийг хяналтын компани баталгаажуулж өгсний дараа санхүүжилтийг гаргаж өгнө хэмээн Хөгжлийн банк мэдээлсэн байдаг ажээ.
 

Орон нутгийн зам засварын ажил удаашралтай байна   
Үзсэн: 1644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй