440 гаруй байгууллагын 19 нь татвар төлөгчдийн мөнгөөр өндөр үнэтэй, шатахуун их зарцуулдаг Lexus 570, Land cruiser 200 маркийн автомашин худалдаж авчээ. Төрийн болоод төсвийн байгууллагын албан хаагчийн албан хэрэгцээнд машин унах эрхийг Засгийн газрын “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” 2007 оны журмаар зохицуулдаг. Гэвч өнөөдөр энэ журам зөвхөн цаасан дээр л бичигдсэн байгааг Үндэсний аудитын газрын судалгаа харуулж байна. Зөвхөн 440 гаруй төсөвт байгууллагад судалгаа явуулахад 220 гаруй албан хаагч эрхээ хэтрүүлж машин унаж байгааг тогтоосон гэж Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяа мэдэгдлээ.
Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төр, орон нутгийн оролцоот төсөл, хөтөлбөр, сангууд гээд тооцвол 3500 гаруй байгууллага, нэгж бий. Бүгдэд нь шалгалт хийвэл эрх мэдлээ хэтрүүлж машин унасан, тээврийн зардал хэтрүүлсэн зөрчил хэд дахин исэх магадлалтай юм байна. Харин үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулган дээр хариу өгөхдөө “машин унаж эрхээ хэтрүүлж байгаа ажилтан нэг бүрийг хянах боломж Засгийн газарт байхгүй.
Тиймээс хариуцсан байгууллагтай нь ярина” гэсэн юм. Судалгаанд хамруулсан 440 гаруй байгууллага жилд дунджаар нэг автомашины ашиглалтад тав гаруй сая төгрөг зарцуулдаг байна. Мөн 19 байгууллага өндөр үнэтэй, шатахуун их зарцуулдаг Lexus 570, Land cruiser 200 маркийн автомашин худалдаж авсан нь аудитаар тогтоожээ.
| Татвар төлөгчдийн мөнгөөр өндөр үнэтэй машин авчээ | ||
| Үзсэн: 923 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.