Улаанбаатараас Дархан-Уул, Лүн, Эрдэнэсант, Өндөрдов чиглэлийн хатуу хучилттай авто замыг дахин шинэчилнэ. Тодруулбал, Улсын статустай 12700 км авто замын 4000 орчим км нь хатуу хучилттай. Хатуу хучилттай авто замыг стандартаар 4-6 жилийн дотор шинэчлэх ёстой байдаг.
Гэтэл орон нутгийн зарим газарт 4 - 15 жил засвар шинэчлэлт хийгээгүй хатуу хучилтай авто замууд цөөнгүй байна. Иймээс эдгээр замыг шинэчлэхээр Засгийн газраас 17 орчим тэрбум төгрөг баталжээ. Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р. Онон ярьж байна.
| Хатуу хучилттай авто замуудыг шинэчилнэ | ||
| Үзсэн: 862 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.