Шууд Chart

2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл батлагджээ

2013-07-23 14:57:06

Төсвийн байнгын хороо УИХ-ын хаврын чуулганы хугацаанд нийтдээ 16 удаа хуралдаж давхардсан тоогоор 44 асуудал хэлэлцсэн байна.  Тус байнгын хорооны УИХ-д бэлтгэн батлуулсан хуулиудын тухайд Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөлөл багтаж байгаа аж.Үүнд ирэх онд ДНБ-ний бодит өсөлтийг 14.7 хувьд хүргэж хэрэглээний үнийн индексийн дундаж төвшин зургаан хувьд барихаар заажээ. Энэ тухай тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн дараах мэдээллийг өгсөн юм.

Хаврын чуулганаар хэлэлцэх ёстой хэд хэдэн хуулийн заалт байдаг. Ирэх жилийнхээ төсвийн мэдэгдэл ирэх гурван жилийн төсвийн төсөөлөл батлагдах ёстой байдаг. Энэ жилийн хувьд 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2015,2016 оны төсвийн төсөөллийг хуулийн дагуу хэлэлцэж баталсан байгаа. Хоёрдох асуудал бол өнгөрсөн жилийнхээ төсвийн гүйцэтгэлийг УИХ хэлэлцэж баталдаг. Энэ ажил маань хийгдсэн. 2012 оны төсвийн гүйцэтгэлийг хуулийн хугацаанд нь хэлэлцэж баталсан. Үүнтэй холбоотой авах арга хэмжээний талаар УИХ-аас чиглэл гаргаж холбогдох газруудад хүргүүлсэн байгаа. 2012оны төсвийн гүйцэтгэлтэй уялдуулаад цаашид ямар арга хэмжээ авах талаар тодорхой чиглэлүүдийг өгсөн. Тухайлбал, он дамжин ашиглалтанд орохгүй байгаа, хэрэгжилт нь удааширсан, үнэ нь нэмэгдээд байгаа барилга байгууламжуудын хөрөнгө оруулалтын судалгааг УИХ-ын гишүүд тойрог бүртээ гаргаж ирэх. Мөн энэ асуудал дээр ажлын хэсэг ажиллаж байгаа.
                                               
 

2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл батлагджээ  
Үзсэн: 1202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй