Тоглоомын талбай, ногоон байгууламж, орон сууцны дундах нийтийн эзэмшлийн зам талбайд барилга барих гэж байгаа бол эргэн тойрны оршин суугчдаас зөвшөөрөл авах ёстой. Энэ асуудлын журмыг баталж, зохицуулсан гэж хотын удирдлагууд мэдэгдлээ.
НИТХ-ын дарга Д.Баттулга хэлэхдээ “ Оршин сууж байгаа иргэдийн 70 хувь нь барилга барихыг зөвшөөрсөн тохиолдолд барилгын ажил эхлүүлэх боломжтой. Энэ бүхэн өнгөрсөн тавдугаар сард баталсан “Нийтийн эзэмшлийн зам талбайд барилга байгууламж барих эрх олгох” журмаар зохицуулагдана. Гэхдээ журам батлагдахаас өмнө нийтийн эзэмшлийн зам талбайд барилга барих зөвшөөрөл олгосон бол олон нийтээс зөвшөөрөл авахгүй. Гэсэн ч энэ асуудлыг зохицуулах талаар судалж байна” гэсэн юм.
| Нийтийн эзэмшлийн талбайд барилга барих бол оршин суугчдаас зөвшөөрөл авна | ||
| Үзсэн: 1078 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.