“Дэлхий нийтээрээ мансууралтай тэмцэх өдөр” тохиож байна. Манай улсын хувьд өсвөр насны залуус энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн. Эхний таван сарны байдлаар 37 хүн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогджээ. Тэдний дийлэнх нь 35 хүртлэх насныхан гэдгийг Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагч н.Эрдэнэдалай хэллээ.
18-35 насны иргэд хар тамхины хор нөлөөнд автах нь их байна. Түүнчлэн Дэлхий дээр 70 гаруй нэр төрлийн мансууруулах бодис, ургамал байдаг. Үүнээс цөөнгүй хувь нь манай улсад орж ирээд байгааг холбогдох албаныхан хэлж байна.
| 37 хүн мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогджээ | ||
| Үзсэн: 712 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.