Биологийн гэхээсээ илүү техникийн нөхөн сэргээлт хийх зайлшгүй шаардлага бий болжээ.
Учир нь тус сумын нийт газар нутгийн тал хувь ямар нэгэн байдлаар байгалийн унаган төрхөө алджээ. Олборлолт явуулж ашиг олсон хэдэн компаниуд ухсан нүхээ овоолсон шороогоор булах төдийхнээр биологийн нөхөн сэргээлт хийсэн гээд алга болжээ. Энэ байдлаас үүдэж нутгийн иргэд тоос бужигнасан, ус нь хомсдсон орчинд амьдарч байна.
Мал аж ахуйг тэжээж байдаг ургамлын бүтэц цөөрснөөс бэлчээрийн асуудал тус суманд хүндэрсээр байна.
Энэ асуудлаар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын МХЕГ-ын улсын байцаагч н.Мөнх-Очир ярьж байна.
| Бөмбөгөр сумын бэлчээрийн асуудал хүндэрч байна | ||
| Үзсэн: 1560 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.