Шууд Chart

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ МҮОХ-нд уулзалт хийв

2022-09-06 11:37:18

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр Олимпик хауст зочилж, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшигтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Уулзалтад БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд байлцав.

Уулзалтын үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Б.Бат-Эрдэнэ сайдад шинэ албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, цаашид спорт, олимпизмын хөгжлийн төлөө нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Мөн МҮОХ-ны зүгээс өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлууд, ирэх жилүүдэд Монголын тамирчдын оролцох наадмууд болон цаашид хийхээр зорьж, төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулав.

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан нар уулзалтын үеэр тамирчдын ёс зүйд анхаарах, допингийн асуудлыг цэгцлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олимпын үнэт зүйлсийн боловсрол олгох хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх зэрэг олон чухал асуудлаар санал солилцож, эдгээр санал санаачилгыг ажил хэрэг болгоход анхаарал хандуулахаа илэрхийлэв.


Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ МҮОХ-нд уулзалт хийв  
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй