Шууд Chart

Усан цахилгаан станцууд нарны эрчим хүчийг ашиглана

2013-07-23 15:49:10

Нарны эрчим хүчийг усан цахилгаан станцад ашиглах нь усны хэмжээг багасгана хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Ингэснээр цахилгаан тасалдахгүй болох аж. Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станцад нарны эрчим хүчийг хэрхэн ашиглах талаар Эрчим хүчний яамны хэлтсийн дарга М.Ангарагаас тодруулсанаа та бүхэндээ хүргэе.

Ерөнхийдөө суурилагдсан эрчим хүчний хүчин чадал нь 12 мегабайт байгаа. Одоогийн байдлаар 3-4 мегабайт гаргах хүчин чадалтай байна. Яагаад гэвэл усны хэмжээгээ бид нар байнга тодорхойлдог. Усны урсацыг ихэсгэхгүй байх талаас нь мөн турбина маань зарим нэгэн засвар үйлчилгээнд явдаггүй ч юм уу түр зогсох, хүчин чадал нь жаахан багасах талтай. Үүн дээр бид нар нарны эрчим хүчийг нэмж суурилуулахын тулд нуурын буюу голын урсацыг багасгах, хэмжээг нь тогтвортой байлгахад нарыг хэрэглэнэ гэсэн үг.
Тухайлбал бид Оросоос эрчим хүч тасарлаа, бид нар засвар үйлчилгээ хийж байна гээд хязгаарладаг маань багасна. Яагаад гэвэл бид өдөр нь нарны эрчим хүчээрээ эрчим хүчээ хангаад шаардлагатай үед усан цахилгаан станцаа ашиглавал хэрэглэх ёстой байсан усыг 50 хувь хэмнэнэ гэсэн үг.
 
Манай улсын хувьд Ховд аймгийн Дөргөний болон Говь-Алтайн Тайширын гэсэн хоёр усан цахилгаан станц үйл ажиллагаа явуулдаг. Дээрхи 2 станцад өдрийн цагаар нарны эрчим хүчийг ашиглах төслийг энэ оноос эхлүүлэх юм байна.
 

Усан цахилгаан станцууд нарны эрчим хүчийг ашиглана  
Үзсэн: 1615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй