Шууд Chart

Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян зохион байгуулах салбар дундын уулзалт боллоо

2022-09-16 15:46:47

ЭМЯ-наас өнөөдөр Боловсролын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтыг Эрүүл мэндийн яамны НЭМГ-ын Д.Баярболд нээж, Эрүүл мэндийн салбараас 2022 онд оюутны эрүүл мэндийг дэмжих сарыг “Эерэг хандлага- Эрүүл оюутан” уриан дор зохион байгуулах талаарх товч танилцуулга хийв.
 

 
Эрүүл мэндийн яам, НЭМҮТ-ээс оюутан залуучуудыг эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгоход бэлтгэл ажлыг хангах хүрээнд мэдээлэл хийлээ. Мөн энэ үеэр оюутан залуучуудын дундах эрт илрүүлэг үзлэгийн зохион байгуулалт болон даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулан, эрүүл мэндийн боловсрол олгох сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг шинэлэг, үр дүнтэй хэлбэрээр зохион байгуулах зэрэг асуудлуудыг харилцан ярилцаж, санал солилцов.



“Эерэг хандлага – Эрүүл оюутан” уриан дор оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд салбар бүрийг манлайлж оролцохыг уриаллаа.
 

 
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян зохион байгуулах салбар дундын уулзалт боллоо  
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй